Saturday, July 4, 2009

Цус гэж юу вэ?


Цус гэдэг нь сүрлэн шар өнгийн шингэн болох сийвэн ба түүнд хөвөгч цусны онцгой эсүүд буюу дүрст элементүүдийн цуглуулгаас тогтоно. Цус нь хүчилтөрөгч болон тэжээлийн бодисыг биеийн эсүүдэд зөөвөрлөж , хэрэгцээгүй бодисыг цуглуулж, гормоныг хувиарлаж , биеийн дулааныг хянах зарчмаар дулааныг биед түгээж, шархыг эдгээх, үрэвслийн эсрэг тэмцэхэд оролцдог.

Насанд хүрсэн хүний биеийн жингийн арван хоёрны нэгийг цус эзэлдэг бөгөөд 5 литр орчим хэмжээтэй. Сийвэн нь ойролцоогоор цусны 50-55 хувийг эзлэх ба энэ шингэн нь эсийн бүрдлүүдийг түгээн байрлуулдаг. Цусны сийвэнгийн 90 хувийг ус эзлэх ба энэ нь задралын бүтээгдэхүүнүүд тухайлбал глюкоз ба гормон , фермент мөн бодисын солилцооны илүүдэл бодисууд болох хүчил , сүүний хүчлийг агуулж байдаг. Мөн сийвэн нь альбумин , фибриноген ( бүлэгнэлтэнд чухал үүрэгтэй ) болон глобулинтай уураг буюу глобулинийг агуулдаг. Альфа болон бетта глобулин нь өөх тос ялангуяа өөхөн дусал буюу холестрол зөөвөрлөлтөнд оролцоно. Гамма глобулин нь ихэнхдээ өвчин эсэргүүцэгч эсрэг биеүүд юм. Цусны үлдсэн 45-50 хувийг цусны гурван төрлийн үлдсэн элемент эзэлнэ. Цусны эс дотроо хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг улаан эс буюу эритроцит , олон төрлийн цагаан эс буюу лейкоцит , дархлалын тогтолцооны зарим эсүүд мөн цусны бүлэгнэлтэнд оролцох цусны ялтас тромбоцит зэргээс тогтоно.

1 мм3 цусны түрхцэнд ойролцоогоор 5 сая улаан эс, 10000 цагаан эс , 300000 цусны ялтас агуулагддаг. Ямар нэгэн халдварын үед хэдхэн цагийн дотор цагаан эсийн тоо хоёр дахин ихэсдэг байна. Цусны хялгасан судсаар цусны эсүүд нэг эгнээгээр урсах боломжтой байдаг.

Цусны бүлэг : Хүн бүр цусны улаан эсийн эсрэгтөрөгчийн маркераасаа хамаарч хоорондоо ялгаа бүхий дөрвөн төрлийн цусны бүлэгт хуваагддаг. Энэ эсрэг төрлүүд дангаараа буюу А , В эсвэл АВ хамтдаа , эсвэл О аль нь ч үгүй байдаг бөгөөд эдгээрийн нэрээр цусны бүлгүүд нэрлэгдэнэ. Цусны сийвэнд хоорондоо ялгаа бүхий эсрэг биеүүд (изогемаглютинин) агуулагддаг. Жишээлбэл, тухайн хүний цусны бүлэг нь А бол сийвэнд нь В эсрэг бие агуулагдана. Хэрэв энэ бүлгийг В бүлэгтэй холивол , А эсрэг биеийн бөөгнөрөл А эсрэг төрөгчтэй наалдана. Энэ донор болон цус хүлээн авагчийн хооронд цус юүлэхэд цусны тохироог үзэх гол шалтгаан болдог.

1 comment:

  1. Цусны бүлэг хүний зан чанарыг үнэхээр тодорхойлж чаддаг юм уу? Яг зурхай шиг. Миний цусны бүлэг (0) намайг хэрцгий гээд байна ш дэээ. Аааааа

    ReplyDelete